“Тоттенхэм”-ийн менежер Харри Рэднапп өвлийн солилцоо нээгдсэн цагаас эхлэн араас нь хөөцөлдсөн Стивен Пьенаарыг “Челси”-д алджээ. Энэ улиралд өнгөтэй тоглолтүзүүлж байгаа “Тоттенхэм” Өмнөд Африк хагасын төлөө хоёр сая фунтыг “Эвертон”-д санал болгоод байсан юм. “Уайт Харт Лейн”-ий эзэд Пьенаарыг багийнхаа өмсгөлтэй харахыг тун их хүсч байсан ч “Челси” тэднээс урьтаж, гурван сая фунтыг “Эвертон”-ы удирдлагад атгуулснаар өөрийн болгож чаджээ. “Эвертон”-ы босс Дэвид Мойс ч илүү санал өгсөн “Челси” рүү хагас хамгаалагчаа явуулсан байна. Энэ солилооны талаар сонссон Харри Рэднапп ихэд гайхсан гэнэ. “Өөр баг авахаар хөөцөлдөж байсан бол арай илүү үнэ санал болгох байсан. Челси түүний төлөө гурван саяыг гэнэт санал болгосонг үнэхээр гайхаж байна. Юу болж өнгөрснийг үнэхээр ойлгохгүй байна” гэж “Манчестер Юнайтед”-тай хуурай тэнцсэнийхээ дараа Рэднапп өгүүлсэн байна.
Энэ улиралд лигтээ аваргын төлөө өрсөлдөхүйц хэмжээнд сайн тоглож байгаа “Спөрс”-чүүд, Аваргуудын лигт давхар хүч үзэж байгаа. Тиймээс тэдний нөөцөнд тоглолтод нөлөөлж чадах сайн тоглогчид хэрэгтэй байсан юм. Харамсалтай нь, Рэднаппын төлөвлөгөө нурж байх шиг байна. Пьенаараас өмнөх бүтэлгүйтэл нь Дэвид Бэкхэм билээ. Хэдий Английн шигшээн хуучин ахлагч “Тоттенхэм”-д ирсэн ч тоглолтод орох зөвшөөрлийг “ЛА Галакси” баг өгөхгүй байгаа юм.
Score Studio