Халх голын сав газраар 35-40 градус хүйтэрнэ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Халх голын сав газраар 35-40 градус хүйтэрнэ

Энэ сарын 18-наас 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвөөс харахад ихэнх хугацаанд нутгийн зүүн хагаст бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхины хурд хойноос секундэд 5-10 метр ширүүсэх төлөвтэй байна . Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар шөнөдөө 41-46 градус, өдөртөө 31-36 градус, Хараа, Ерөө, Орхон, Сэлэнгэ, Туул, Хэрлэн, Халх голын сав газраар шөнөдөө 35-40 градус, өдөртөө 25-30 градус, Эхийн голын Баянбүрд, говийн нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна гэж Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж