Ажил үйлсээрээ манлайлав

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Ажил үйлсээрээ манлайлав

Баянхонгор аймгийн хэмжээнд өнгөрөгч онд нийт 1883 өрхийн 320 шахам мянган толгой малыг даатгалд хамруулж, малын эрсдэлийн санд130 гаруй сая төгрөгийг төвлөрүүлжээ. Малын индексжүүлсэн даатгал төсөл хэрэгжүүлэх нэгжүүдээс 2010 оны ажлаараа “Монгол даатгал” ХХК-ны Баянхонгор аймаг дахь салбар Малын эрсдэлийн даатгалын бүтээгдэхүүнийг борлуулагч “Шилдэг салбар”-аар шалгарсан байна. Мөн 2010 оны улсын “Манлай” даатгалын төлөөлөгчөөр “Бодь даатгал” ХХК-ны Хүрээмарал сумын төлөөлөгч Ч.Бямбадорж, аймгийн тэргүүний даатгалын төлөөлөгчөөр  Монгол даатгал ХХК-ны Баянговь сумын  төлөөлөгч  Д.Буянжаргал, Прайм/Тэнгэр/ даатгал ХХК-ны Хүрээмарал сумын төлөөлөгч Н.Болд, Практикал даатгал ХХК-ны Жинст сумын төлөөлөгч Б.Батчулуун нар шалгарчээ.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж