Гал түймрийн дуудлага ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Гал түймрийн дуудлага ихэсчээ

Баянхонгор аймгийн хэмжээнд 2010 онд гал тїймрийн гаралт урьд оныхоос нэмэгджээ. Баянхонгор аймгийн Онцгой байдлын хэлтсийн гал унтраах 16 дугаар ангид өнгєрєгч онд нийт 19 удаагийн гал тїймрийн дуудлага бүртгэгдсэн байна. Цахилгааны аюулгїй байдлыг хангаагүй, санамсар болгоомжгїй байдал даамжирсанаас үүдэлтэй гал түймрийн дийлэнх нь гэр хороололд гарснаас нийт хохирлын хэмжээ 280 гаруй сая тєгрєгт хүрчээ.

Оны ємнєхөн аймгийн “Есєн-Эрдэнэ” захын барааны хэсэгт гал тїймэр гарсан бөгөөд галын шалтгаан нь одоогоор тодорхой бус байгаа аж. 2009 онд тус захад мєн л гал түймэр гарч 50 гаруй сая тєгрєгийн хохирол учирч байжээ. “Сїїлийн їед хєдєє орон нутагт гал тїймэр гарах хандлага нэмэгдэж байгаа нь анхаарал татсан асуудал болоод байгаа”-г албаныхан хэлэв. Баянлиг суманд цахилгааны аюулгїй байдал алдагдсаны улмаас хоёр давхар зочид буудал шатсан бол Заг суманд гагнуур хийхдээ сэрэмж алдсанаас сургуулийн нэг танхим, дээвэр шатсан хэрэг гарчээ. Урьд нь Галуут суманд айлын гэр шатсан, Баян-Єндєр суманд гал тїймрийн улмаас нэг иргэн гэртэйгээ шатаж нас барсан эмгэнэлт явдал бүртгэгдсэн байна.
Аймгийн Онцгой байдлын хэлтсээс гал тїймрээс урьдчилан сэргийлэх шалгалтыг сар бїр хийдэг юм байна. Гэвч тус шалгалтад сумдыг бүрэн хамруулж чаддаггүй бөгөөд өнгєрсєн онд таван сумыг үзлэгт хамруулжээ.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж