Mozilla Firefox 4 Beta 9 хувилбар гарлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Mozilla Firefox 4 Beta 9 хувилбар гарлаа

Mozilla арванхоёрдугаар сарын 14-нд Firefox 4 Beta 9 хувилбарыг зохион бүтээлээ. Firefox 4 Beta 9 нь Firefox 3.6-аас 2,5 дахин хурдтай ачаалах юм. Энэхүү браузерыг ачааллуулж эхлэх болон хөдөлгөөнт дүрсийг үзэхэд өмнөхөөсөө харьцангуй хурдтай болсон байна.

Firefox 4 нь Google Chrome-той адил үйлдэлтэй Panorama хэмээх хэсэгтэй болж, байнга зочилдог вэбхаягуудыг ангилан хадгалж, дараа нь нэг зэрэг нээх боломжийг олгож байна. Түүнчлэн браузерын протокол болон тэмдэглэсэн хаягуудын код зэргийн нэгтгэлтэй болсноор өмнөх хувилбараас давуу талтай болжээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж