14 мянган толгой малаа нядалгаанд оруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

14 мянган толгой малаа нядалгаанд оруулжээ

Завхан аймгийн хойд талын Баянтэс, Тэс, Баянхайрхан, Асгат, Түдэвтэй, Нөмрөг зэрэг долоон суманд өвөлжилт хүндэрч, 50-60 см-ийн цасан бүрхүүлтэй болсон талаар өмнө бид мэдээлж байсан. Тухайн орон нутагт өвөлжилт хүндэрч буйтай холбоотойгоор малчид их хэмжээгээр малаа нядлан, зах зээлд боорлуулж байгаа гэнэ. Одоогоо аймгийн хэмжээнд 14 мянган толгой мал нядалгаанд оруулсан гэсэн судалгаа гарчээ. Цаашид байдал хүндэрч болзошгүй учраас аймаг, сумын төврүү 1500 гаруй өрхийн бага насны хүүхэд, хөгшид, жирэмсэн эхчүүд, хууч өвчтэй хүмүүсээ татан авч, оронд сум орон нутгийн төвөөс малчны хотонд идэр насны залуучуудыг сайн дураар дайчлан ажиллуулж байгаа гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж