Гэрээт хилчин хүний амь насанд халдлаа

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Гэрээт хилчин хүний амь насанд халдлаа

Өмнөговь аймгийн Овоотын хилийн долдугаар отрядод гэрээт хилчин заставын орлогчынхоо амь насыг хохироосон хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээлснээр тус заставт үүрэг гүйцэтгэж байсан хоёр гэрээт хилчин заставын орлогчтойгоо архи ууж байгаад маргалдан  зодолдож   түүний толгой руу нь өшиглөж амь  насыг нь хохироосон байна. Хохирогч офицер нь 2009 онд Хилийн цэргийн дээд сургуулийг дүүргэсэн дэслэгч цолтой нэгэн байв. Уг хэрэг 2011 оны нэгдүгээр сарын 15-ны 13.00 цагийн үед болсон бөгөөд  хэрэг гарснаас хойш офицер ухаан орохгүй байсаар 17.00 цагийн үед амьсгал хураасан аж.Уг хэрэгтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас ажлын хэсэг Өмнөговь аймагт ажиллаж байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж