“Секс эрх чөлөө” үдэшлэг болно

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

“Секс эрх чөлөө” үдэшлэг болно

“Секс  эрх чөлөө” уран сайхны кино ямар уран бүтээл болсон бол гэдэг нь үзэгчдийн сонирхлыг ихээхэн татаж байгаа. Тус кино нь дөрөвдүгээр сарын 14-нөөс эхлэн “Өргөө”, “Соёмбо” кино театруудаар гарч эхэлнэ. Харин кино нээлтийн үдэшлэг энэ сарын 17-ны өдөр “Mass” шөнийн клубт болох юм байна. Киноны уран бүтээлчид нээлтэндээ зориулж,  ийнхүү үдэшлэг зохион байгуулж байгаа нь өвөрмөц содон нэрэндээ тохирсон донжтой арга хэмжээ төлөвлөж байгаагаа хэлж байна. Харин үзэгчдийн хувьд киноны уран бүтээлчидтэй нэг үдшийг хамт зугаатай өнгөрүүлэх боломж нээгдэж байна.

С.Энхлэн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж