Зэрлэг орнуудын хөрөнгийн зах зээлийг гаргаж ирээд хаях

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Зэрлэг орнуудын хөрөнгийн зах зээлийг гаргаж ирээд хаях

Гэрэл зурагт: Дхака, столица Бангладеш.


Зэрлэг орнуудын хөрөнгийн зах зээлийг гаргаж ирээд хаях

Хөгжөөгүй орнуудын зах зээлийг  үүсгэн гаргаад хаях нь барууны хөрөнгө оруулагч нарын шалгарсан арга гэж Украины “Глобалист” сайтад Павел Нурминен гэдэг эдийн засагч бичиж байна

Украины мэдээ: Дамын илүүдэл мөнгө хөгжилгүй орнуудын зах зээл дээр эргэлдэж байна. Яг ийм аргаар өнгөрсөн онд санхүүгийн аваргууд дэлхийн гурав дахь орнуудад асар их мөнгө хийж авлаа.  

Бидний сануулж байснаар хөгжил дутуу орнуудын биржийн үзүүлэлт нь эдийн засгийн өсөлтийг биш, Засгийн газрынх нь чадварыг биш хэмээн харуулсан гэрч болж байна. Энэ зүгээр л инфляцийн долларыг оруулснаар дээд зэргийн орлого олох алгоритм юм. Үүгээрээ ихээхэн орлого олоод түүнийгээ алтаар баталгаажуулсан хэрэг. Жишээ болгон хөгжил дорой орнуудын зах зээлийг авч болно.

2010 онд хамгийн амжилттай хөрөнгийн зах зээл хаана байв? Хариулт нь гайхмаар байж магадгүй. Монголын үнэт цаасны зах зээл гэнэ. Тийм юм бас байдаг  ажээ!  Монголд үнэт цаас байдаг гэнэ шүү! Энэ бол даяарчлалын эдийн засагт нөлөөгүй орнуудын хөрөнгийн зах зээлийн наад захын жишээ. Гэсэн ч амжилттай байдаг.

Үүнд шалтгаан их бий. Хамгийн гол нь нэг л байгаа. Тэднийг гартаа бага мөнгө бариад амарханхянаж болдог. Монголд хувьцааны үнийг хөөрөгдөөд дараа нь тэднийг зараад зах зээлийг нь бусинуулан Чингисийнхнийг  хоосон үлдээх нь сайн жишиг гэхээр. Бас ийм хэрэг Бангладешид болж байна.

Бангладеш маш ядуу орон ба тэнд үнэт цаас гэдэг нь хурц тод өнгөтэй цаасан хайрцаг гэж ойлгогдох байх. Гэтэл энэ орны аварга компаниудын хувьцааны өсөлт 80 хуьвьтай байсан гэнэ. Одоо бол тэр нь унаад тэнд зэрэг  байдал гарч байна. Орон нутгийн индекс есөн хувиар унасны дараа жинхэнэ ази царайны бөөнийг хамаарсан зодоон гарчээ. Тэр нь арилжигч нарын дунд эхлэн үүсээд албанг хаагч нарт халдан гудамжинд орж ирэв. Эцэст нь түүнд хэдэн мянган хүн оролцлоо. Тэглээ гээд зах зээлийн уналтыг зогсоох биш л дээ. Дамчид өөрийн хэргийг хийгээд тайвнаар зайлцгааж байна.

Энэ бол Украинд том сургамж болно. Сүүлийн үед индекс өсч байна. Түүнийг Бангладешийн адил “тогтворжтлт, хямралыг давлаа” гээд байгаа юм. Дэлхийн хэдэн том тоглогчид л дамын халуурлыг гаргаж байгаагаас зайлахгүй. Сэм авгын хэвлэсэн хуурамч мөнгө хаа нэгэнтээ орох ёстой биз дээ?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж