Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Эрх мэдэлгүй дарга

Засгийн
газрын хэрэгжүүлэгч агентлаг Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга
Л.Мөнхбаатар. Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөлийн дэд даргын албыг давхар
хашдаг энэ эрхмийг хов живийн гэмээр яриа холуур тойрдог. Харин сүү­лийн
үед нам хэмээх томоохон улс төрийн хүрээллээс болж УБЕГ-ын болон
Л.Мөнхбаатар даргын нэр хүнд багагүй унасан.

УИХ-ын гишүүн,
МАХН-ын түр штабын ерөнхий зохицуулагч Ц.Шинэбаяр МАХН хэмээх товчлол
нэрийг авахаар хэдэн сар хөөцөлдсөн. Тэрбээр намын нэрээ авах, бас
төрийн бус байгууллага байгуулж, түүнийхээ нэрийг авах гээд олон ажил нь
Улсын бүртгэлийн ерөнхий газартай холбоотой байв. Ажлын нэг өдөр л
гаргаж өгдөг нэрийн бүртгэлийг “МАХН-ын түр штаб” гэдгийг нь сонсоод
“дээрээс асууя” хэмээн хэд, хэдэн удаа буцаасан гэж Ц.Шинэбаяр гишүүн
багагүй шүүмжилсэн удаатай. Арга буюу өөрийн биеэр Улсын бүртгэлийн
ерөнхий газарт очиж, нэрээ авсан нь бүртгэлийн газрын хүнд суртал
хийгээд ажлын үзүүлэлтийг илтгэсэн гэлтэй. Түүнийг нэрийн бүртгэл авах
гэж бүртгэлийн газрын үүд сахиж байх зуур Ардын намынхан МАХН хэмээх
товчлолын байж болох хувил­баруудыг эзэмшсэн байсан юм. Л.Мөнх­баатар
Улсын бүртгэлийн ерөн­хий газрын даргын эрх мэдэл­гүй харин Ардын намын
үүрэг гүй­цэтгэг­чээр ажиллаж бай­гаа нь дээрх үйл явдлаас бэлхнээ
харагдаж, ойлгогдож байна гэлтэй. Ер нь эрх мэдэлгүй, үүрэг гүйцэтгэгч
дарга байх хэрэг байна уу, Л.Мөнхбаатар дарга аа. 

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж