“Тусгай салаа” олон ангит киноны дэд ахлагч Номингийн дүрээр олонд танигдаад буй мисс Б.Гэрэлчулууны сарын орлого тогтмол сая төгрөг байдаг хэмээн телевизийн нэгэн нэвтрүүлэгт орж байхдаа ам алдаж, олныг гайхшруулсан. Сардаа сая төгрөгийн орлоготой бүсгүйг сүүлийн үед реклам сурталчилгаандаа тоглуулах албан байгууллагын санал их ирэх болсон гэнэ. Тэрбээр “Гоёл-2011” наадмаас шилдэг эмэгтэй загвар өмсөгч шагналыг хүртсэн гээд 2010 он түүний хувьд амжилт бүтээлээр дүүрэн жил болж өнгөрсөн. Тэгвэл мисс бүсгүй оны өмнөхөн “Land Cruiser 200” машиныг өөртөө зориулан худалдаж авчээ. Шинэ машиндаа тун чиг сэтгэл хангалуун байгаа мисс Б.Гэрэлчулуун чадварлаг жолооч гэнэ. “Land Cruiser 200” машин ч 40 сая давсан үнэтэй эд шүү.
М.Анир