Улсын Их хурлын гишүүн Ц.Сэдванчиг иргэдийн хүсэлтийн дагуу Хөвсгөл аймгийн Галт, Шинэ-Идэр суманд нэг бүр нь 15 сая төгрөгийн үнэтэй хоёр трактор хүргүүлэв.
Орон нутагт ажиллах үеэр иргэд хувиараа хөдөлмөр эрхлэхийг дэмжин газар тариалан эрхлэхэд нэн түрүүнд шаардлагатай бага оврын трактор хэрэгтэйг байгааг уламжилсны дагуу УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг Хятадын Шанду хотын Шипин улсын үйлдвэрийн хоёр тракторыг сумдад хүргүүлсэн байна. Тус трактор нь 30 морины хүчин чадалтай, түлш бага зарцуулдаг төдийгүй газар тариалан эрхлэх бүхий л тоног төхөөрөмжтэй хамгийн сүүлийн үеийн загварынх аж.
Тус тракторыг хүлээн авсан Галт сумын Засаг дарга И.Амгаланбаатар “Хөдөөгийн иргэдийн амьдрал ахуйд хэрэгтэй чухал хөрөнгө оруулалт юм. Галтчууд ирэх хавар энэ трактораа ашиглан ирэх намар арвин их ургац авах болно.Олон малчин өрхийн амьжиргаа дээшлэх болно” гэдгийг онцолж байв.