Scooba 230 цэвэрлэгч робот

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Scooba 230 цэвэрлэгч робот

АНУ-ын Clorox цэвэрлэгээний бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компани цоо шинэ төрлийн Scooba 230 шал цэвэрлэгч роботыг бүтээжээ. 16 см диаметртэй, 9 см өндөртэй шинэ загварын Scooba нь нойлын суултуурын эргэн тойрон дахь цэвэрлэх боломж багатай талбайд төвөггүй орж, сайтар цэвэрлэх боломжой юм.

Scooba нь гурван шатлалт дамжлагаар цэвэрлэдэг. Эхлээд цэвэрлэгээний бодисыг шалны гадаргууд жигд тараах ба дараа нь бохирдсон хэсгийг үрж, зүлгэнэ. Улмаар вакуум соруулаар бохир усыг соруулан авдаг ажээ. Энэхүү робот нь 14м2 керамик, хулдаас, модон гадаргуутай талбайг нэг дор цэвэрлэх хүчин чадалтай юм. Scooba 230 роботыг ирэх хавар АНУ-д 300 ам.долларын үнэтэй худалдаанд гаргах ажээ.

Б. Энхцэцэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж