Хэвлэлийн бага хуралд Төрийн өмчийн хорооны газрын дарга Б.Сүхбаатар, Санхүүгийн зохицуулах хорооны Үнэт цаасны газрын дарга Э.Ганбат, Хөрөнгийн биржийн биржийн гүйцэтгэх захирал Р.Содхүү нар оролцож, мэдээлэл хийв. Энэ үеэр хэвлэл мэдээллийн хэрэгслийн таван байгууллагыг Хөрөнгийн бирж шагнаж, Үнэн сонины ерөнхий эрхлэгч Б.Ганбат, МҮОНРТ-ийн захирал Ц.Оюун-Эрдэнийг алтан багцаар шагнаснаа дуулгалаа.
Хөрөнгийн зах зээл үүсч хөгжсөн 20 жилийн хугацаанд манай зах зээл дээр 474 хувьцаат компани бүртгэгдэж 738.3 сая ширхэг хувьцааг 262.5 тэрбум төгрөгөөр, 3.1 сая ширхэг бондыг 215.1 тэрбум төгрөгөөр арилжиж, нийт 3873 удаагийн арилжаагаар 477.6 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ.
Өнөөдрийн байдлаар 448,717 гадаад дотоодын хувьцаа эзэмшигч, хөрөнгө оруулагч иргэд, аж ахуйн нэгж байгаа бөгөөд тэд өнгөрсөн 20 жилийн хугацаанд 109.6 тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртжээ. Хөрөнгийн зах зээл дээр үнэт цаасны арилжаа эрхлэх, үйлчлэх, зуучлах эрх бүхий 48 мэргэжлийн байгууллага, эдгээр байгууллагуудад 340 гаруй үндэсний мэргэжилтнүүд ажиллаж байна.