Э.Мөнх-Очир намын даргадаа зэмлүүлжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Э.Мөнх-Очир намын даргадаа зэмлүүлжээ

Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболд Кувэйтийн орнуудаар хийсэн айлчлалаас ирснийхээ маргааш намынхаа сахилгагүй гишүүдийн нэг болох Э.Мөнх-Очрыг 17 цаг өнгөрч байхад өрөөндөө дууджээ.

Үүний улмаас тухайн үед Э.Мөнх-Очир гишүүн нийслэл хотыг гамшгийн байдалд хүргээд байгаа утаа үйлдвэрлэгч голомт дээр очиж танилцахаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой хамт гэр хорооллоор явах байсан ч чадаагүй аж. Харин энэ талаар Э.Мөнх-Очир гишүүн өөрөө тайлбарлахдаа “Бид хоёр зөвхөн спортын талаар ярьсан гэж булзсан юм. Нөгөө “ихрийн тухай л ярилаа” гэдэг шиг. Үнэн хэрэгтээ мань хүн УИХ-ын Ц.Шинэбаярыг өөрийн намаасаа өмөөрнө гэж хэлснийхээ төлөө намын даргаасаа жавтий хүртжээ. МАН-ын дарга түүнийг “Намын бодлогын эсрэг юм ярилаа. Тийм сүрхий шударга юм бол Ц.Шинэбаяртайгаа хөтлөлцөөд яв” гэж түүнийг загнажээ.

Б.Алт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж