Австралийн үер Викториад ирлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Австралийн үер Викториад ирлээ

Австралийн үерийн аюул өмнөд хэсэг рүү шилжиж байна. Хойд нутгийг усанд автуулсан үер одоогийн байдлаар 43 хотын 1400 орон сууцад заналхийлж байна. Үерээс болж 18 хүн амиа алдаад байгаа төдийгүй олон арван хүн сураггүй алга болоод байгаа билээ. Амь эрсэдсэн явдал бүгд хойд хэсгийн Квинслэнд мужид болсон юм. Усны төвшин одоогоор багасаад байгаа бөгөөд цэвэрлэх ажиллагаа ид өрнөж байна. Викториа мужийн үер харин үүнээс илүү хохирол учруулахаар байгаа гэж албаны хүмүүс хэлж байна. Одоогийн байдлаар 3500 орчим хүн орон гэрээсээ дайжаад байна.

Эчука тосгоны Камбаспе голын үерээс хамгаалахаар цэргүүд элстэй шуудай овоолж байгаа юм байна. Харин тус хотын дарга Нигель Панкхурст хэлэхдээ үерийн далан гамшгаас сэргийлж чадна гэж үзэж буй тухай хэлжээ. Хоршам хотод 14 мянган иргэн үерт өртөх магадлалтай байгаа юм. Энэ хотод Виммера гол үерлэх юм.

Э.Очирт

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж