3D технологи кино, телевиз, тоглоомын салбар шинэ, соргог, дэвшилтэт зүйл байж болох ч хэр аюулгүй юм бол. Тэгвэл олон улсад нэр хүндтэй Японы технологийн "Nintendo" корпораци саяхан вэб сайтдаа 3D тоглоом тоглогчдыг 30 минут тутамд завсарлаж, нүдээ амрааж байхыг сануулсан анхааруулга тавьсан байна. Анхааруулгад "Зургаан наснаас доош хүүхэд 3D дурс удаан харах нь нүд, хараанд нь сөрөг нөлөөлөх аюултай" гэж нэмж бичжээ. Тус компанийн Ерөнхийлөгч хүртэл өөрөө өнгөрсөн жилийн ЕЗ Экспогийн үеэр 3D кино үзэгчдэд дээрхтэй ижил анхааруулга өгч байсан байна. Гэхдээ 3D-гээс болж хохирч болох хүмүүс нь зөвхөн хүүхдүүд биш гэнэ Өнгөрсөн жил Самсунг компани бие давхар. өндөр настай. нойргүйдэх өвчтэй, эмчийн хяналтад байдаг, зүрх муутай, архи их уудаг хүмүүсийг 3D кино үзэж. тоглоом тоглох нь эрсдэлтэй хэмээн анхааруулж байжээ. Тэгэхээр зөвхөн нүд болон хараанд ч биш бусад талаар ч сөрөг нөлөөтэй гэж зарим эмч эрдэмтэд тогтоожээ. Гэтэл 3D технологи дөнгөж дэлгэрч буй болохоор хүмүүс татгалзаж чадахгүй. Тиймээс эрдэмтдийг 3D-гийн хортой нөлөөллөөс нь сэргийлэх арга зам олно гэж найдах л хэрэгтэй болох нь.
Эх сурвалж: “Компьютер таймс”