DELL-ийн шинэ салбар нээгдлээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

DELL-ийн шинэ салбар нээгдлээ

"Саммит" компани 2007 оноос Dell
брэндийг Монголд албан ёсоор оруулж ирсэн билээ. Тус компани
"Dell center" шинэ салбараа нээжээ. Энэхүү төвөөс уг брэндийн хамгийн
сүүлийн үеийн шинэ загварын компьютер, дагалдах хэрэгслүүдийг худалдан
авах боломжтой аж. "Саммит" компани бараануудаа шууд үйлдвэрээс нь
нийлүүлдэг бөгөөд ажилтнууд нь Dell-ээс явуулдаг сургалтад тогтмол
хамрагдан, мэдлэг чадвараа дээшлүүлдэг гэнэ. Монголд тус брэндийн шинэ
салбар нээгдэж буйг тохиолдуулан Dell-ийн Зүүн өмнөд Азийн бүсийн
ерөнхий менежер Аль Жалел иржээ.

"Монгол бол бидний хувьд чухал бүс
нутаг. Өсөж байгаа зах зээлийг эндээс харж байна. Цаашид танай оронд
олон салбараа нээж, ухаалаг гар утас, LED, интерактив проекторууд оруулж
ирэхээр төлөвлөж байна" хэмээн тэрбээр ярьсан юм.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж