iPad эхний өдрөө 300 мянган хувь борлогдсон талаар “Apple” мэдэгдлээ

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

iPad эхний өдрөө 300 мянган хувь борлогдсон талаар “Apple” мэдэгдлээ

Өнгөрөгч бямба гаригт АНУ-ын зах зээлд худалдаалагдаж эхэлсэн “Apple” компанийн хамгийн сүүлийн бүтээл болох iPad нэртэй таблет компьютер эхний өдрөө 300 мянган борлогдсон талаар нийлүүлэгч компанийн зүгээс мэдэгдлээ. Албан ёсны энэхүү борлуулалтын дүнд онлайн хэлбэрээр явагдсан урьдчилсан захиалгын дүн мөн багтаж байгаа юм. “Apple” компаниас уг мэдэгдлийг хийсний дараахан бирж дээрх компанийн хувьцааны үнэ 1.1 хувиар өсч, 238.49 ам.доллар болжээ. Одоогоор iPad зөвхөн Америкийн зах зээлд борлогдож байгаа боловч энэ сарын сүүлээр Европын зарим орнууд, Канад болон Австралийн зах зээлд нэвтрэх юм. Үнийн тухайд үзүүлэлтээсээ хамаарч, 499-829 ам.долларын үнэтэй ба бусад улс оронд ямар үнэтэй байх талаар мэдээлэл хараахан гараагүй байна.
“Apple” компанийн мэдэгдсэнээр iPad-ын худалдан авагчид өнгөрсөн хоёр хоногийн хугацаанд нэг сая гаруй iPad-д зориулсан программ, хэрэглүүр болон 250 мянган цахим номыг татаж авсан гэнэ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж