Умард Солонгосын хакерууд өшөөгөө авав

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Умард Солонгосын хакерууд өшөөгөө авав

Өмнөд Солонгосын алдарт "DC Inside"цахим
хуудас Умард Солонгосын хакерчуудын халдлагад өртжээ. Франс Пресс
агентлагийн мэдээлснээр энэ нь Өмнөд Солонгосын хакерчуудын эсрэг авч
буй өшөө гэнэ. Учир нь энэ сарын 8-нд Twitter цахим хуудсыг ашигладаг
Умард Солонгосчуудын данс руу Өмнөд Солонгосын хакерууд халдсан хэрэг
гарсан юм.Тэд БНАСАУ-ын улс төрийн дээд албан тушаалтнуудын эд баялаг,
ард түмэнтэйгээ хэрхэн харьцаж байгаа талаар шоглосон хүүхэлдэйн киног
сайтад тавьсан аж. Өмнөд

Солонгосын хакеруудын ийн халдах болсон
нь БНАСАУ-ын удирдагч Ким Чен Ирын отгон хүү Ким Чен Уны төрсөн өдрийг
тохиолдуулснаа албан ёсоор мэдээлсэн гэдэг.

Эх сурвалж: “Компьютер таймс”

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж