
Интернэт-тайлбар толь "Wikipedia" өнгөрсөн оны аравдугаар сараас цуглуулсан хандиваараа дээд амжилт тогтоожээ. Цахим хуудсыг үндэслэгч Жимми Уайльсийн мэдэгдсэнээр энэ хугацаанд тэд 16 сая долларын хандив цуглуулсан байна. "Wikipedia Foundation" санд одоогийн байдлаар 500 гаруй мянган хүн мөнгө өгсөн байна. Энэ бүх мөнгийг цахим хуудасны үйл ажиллагааг өргөжүүлэх, техник хангамж, хамгаалалтыг сайжруулахад зарцуулах юм байна.
Эх сурвалж: “Компьютер таймс”