Ipad-аар удирддаг онгоцоор 690 мянган доллараар аялж болно

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Ipad-аар удирддаг онгоцоор 690 мянган доллараар аялж болно

2010 оны топуудын нэг болсон IPad-ыг хүмүүс олон зорилгоор ашиглах болсон байна. Одоо бүр iPad-aap удирддаг усан онгоц хүртэл бүтээжээ. Германы "Lurssen" фирмийн бүтээсэн Solemates нэртэй супер, тансаг зэрэглэлийн усан онгоцоор аялахдаа та зурагт, хөгжмөөс эхлээд хөшиг тюль, гэрэл, агааржуулалтын систем гээд ер нь онгоцны ахмадаас бусдыг IPad-aapaa удирдаж болох юм. Хэрэв та iPad-гүй бол онгоцны ахмад зорчигч бүрээ аяллын турш iPad-аар хангах. Энэ усан онгоцоор нэг хүн долоо хоног аялах төлбөр нь 690 мянган ам.доллар. Тус компанийн мэдээлснээр, Америкийн алдарт реппер саятан Син "Р Diddy" Ком, эхнэр Ким Портер болон хоёр охиныхоо хамт 850 мянган ам.доллараар долоо хоног энэ усан онгоцоор аялахаар болжээ. Тансаг зэрэглэлийн зочид буудлаас ялгаагүй уг усан онгоц нь фитнес болон бүжгийн талбайгаас диско клуб болон хувирдаг томоохон заалтай, Парис, Английн шилдэг зоогийн газруудын шилэгдмэл тогооч нар, таван хэлээр ярьдаг үйлчлэгч, мэргэжлийн эмч сувилагчид байх юм.

Эх сурвалж: “Компьютер таймс”

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж