Сайншанд сумын хот тохижилтын газраас Улаанбаатар хотын захирагчийн албаны дэргэдэх хот тохижилтын газрын буу зэвсэг эзэмшигч эрх бүхий анчин Ш.Шижир, Г.Дэлгэртогтох нартай харилцан тохиролцож нэг нохой устгахад гарах зардлыг 2600 төгргөгөөр тооцон нийтдээ 1250 золбин нохой устгуулахаар гэрээ хйисэн байна. Тэд одоогийн байдлаар 270 гаруй золбин нохойг устгаад байгаа аж. Тус сумын хот тохижилтийн газрын удирдлагын ярьж буйгаар “Бид нохойг хот дотор устгахад аюулгүй байдлыг хангаж, нохой буудах зохих дадлага туршлагатай мэргэшсэн анчин хүнийг хотоос дуудлагаар ирүүлж ажиллаж байна. Манай аймагт золбин нохой олширлоо гэж шүүмжлэгчид олон хэр нь нохой устгах болохоор энэ ажлыг хийх тийм зориг зүрхтэй, бас дадлага туршлагатай хүн ховор. Иймээс уг арга хэмжээг авч байгаа юм байна” гэв.
С.Пэрэнлэй