Төмөр замын удирдлагууд чуулна

Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Төмөр замын удирдлагууд чуулна

Төмөр замын хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын төмөр замын ерөнхий захирлуудын ээлжит чуулга уулзалт буюу ХХY дугаар бага хурал Улаанбаатар хотноо энэ сарын 19-23-нд болох гэж байна. Тус хуралд 140 гаруй төлөөлөгч оролцох ажээ. Хурлаар төмөр замын  хамтын ажиллагааны байгууллагын санхүү, тооцооны ажлын өнгөрсөн жилийн үр дүнтэй танилцаж, 2010-2011 оны төмөр замын төсвийн талаар ярилцах аж. Мөн ачаа, зорчигч тээвэр, хөдлөх, бүрэлдэхүүн, кодчилол мэдээллийн шуурхай байдлын танилцаж, туршлага солилцох юм байна.

Ц.Хишиг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж