“Алтан бөмбөрцөг 2011” кино наадам эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

“Алтан бөмбөрцөг 2011” кино наадам эхэллээ

Нэр хүндээрээ Оскарын дараа бичигддэг кино ертөнцийн томоохон наадам болох “Алтан бөмбөрцөг” наадам 68 дахь удаагаа зохион байгуулагдаж байна.
Ёслолын ажиллагаа өчигдөр эхэлсэн ба ялагчдаа тодруулж эхлээд байна. Шилдэг эрэгтэй туслах дүрийн шагналыг “The Fighter” киноны дүрээрээ Christian Bale хүртээд байна. Түүнийг сарын гаруйн дараа болох Оскарын наадмаас ч мөн энэ төрөлдөө ялагчаар тодроно хэмээн мэргэжилтнүүд таамаглаад байгаа юм. Тэрбээр “Би Mark-тай хамтран тоглосондоо үнэхээр их баяртай байгаа. Түүний дүр энэ киноны амин сүнс байсан гэхэд болно. Миний дүр бол түүний дүрийг тодруулж өгөх л үүрэгтэй байсан гэхэд болно. Тиймээс би Mark-таа баярлалаа гэж хэлэх хэрэгтэй” хэмээжээ.

Энэхүү төрөлд түүнтэй Michael Douglas “Wall Street: Money Never Sleeps” киноны дүрээр, Andrew Garfield “The Social Network” киноны дүрээр, Jeremy Renner “The Town” киноны дүрээр харин Geoffrey Rush “The King"s Speech” киноны дүрээрээ өрсөлдсөн юм. “The Fighter” кино шилдэг кино төрөлд мөн нэр дэвшээд байгаа ба "Black Swan," "Inception," "The King"s Speech" болон "The Social Network" кинонууд тус төрөлд нэр дэвшин өрсөлдөж байгаа юм.

Өнгөрсөн жилийн хамгийн өндөр орлоготой кинонуудын нэгээр шалгарсан "Toy Story 3" шилдэг хүүхэлдэйн киноны төрөлд ялагчаар тодорлоо.  Disney-н Pixar Animation студийн бүтээл энэхүү кино нь өрсөлдөгчдөөсөө илт давуу үнэлгээтэйгээр тэргүүлжээ.

Уг төрөлд Despicable Me (Universal Pictures), How to Train Your Dragon (DreamWorks Animation), The Illusionist (Sony Pictures Classics), Tangled (Walt Disney Pictures) кинонууд нэр дэвшсэн юм. "Шилдэг киноны хөгжим шагналыг Trent Reznor, Atticus Ross нар “The Social Network” киноны хөгжмөөрөө хүртлээ. Уг төрөлд Alexander Desplat “The King"s Speech”, Danny Elfman “Alice in Wonderland”, A.R. Rahman “127 Hours”, Hans Zimmer “Inception” киноны хөгжмөөрөө тус тус нэр дэвшсэн юм.

“The Social Network” мөн шилдэг кино зохиолын төрөлд ялагчаар тодорсон ба ийнхүү одоогийн байдлаар хоёр шагналын эзэн болоод байна.
Харин шилдэг киноны дуу шагналыг “Burlesque” мюзикл киноны "You Haven"t Seen the Last of Me" дуу хүртлээ. Энэхүү дууны үг аяыг Dianne Warren зохиожээ.
Уг төрөлд "Bound to You" хөгжмийг Samuel Dixon, үгийг Christina Aguilera, Sia Furler -“Burlesque”, "Coming Home" хөгжим үгийг Bob DiPiero, Tom Douglas, Hillary Lindsey, Troy Verges- “Country Strong”,"I See the Light" хөгжмийг Alan Menkin, үгийг Glenn Slater – “Tangled”,"There"s a Place for Us"; хөгжим үгийг Carrie Underwood, David Hodges, Hillary Lindsey – The Chronicles of Narnia: The Voyage of the Dawn Treader нар нэр дэвшсэн юм.

Телевизийн цуврал драмын киноны шилдэг эмэгтэй дүрийн шагналыг Katey Sagal “Sons Of Anarchy” драмын дүрээрээ хүртлээ. Харин эрэгтэй дүрийн шагналыг Steve Buscemi “Boardwalk Empire” драмын дүрээрээ авсан байна.
Телевизийн киноны шилдэг эрэгтэй туслах дүрээр хамгийн их үзэгчтэй алдарт “Glee” цувралд тоглосон Chris Colfer хүртээд байна.
Шилдгүүдийг шалгаруулах ажиллагаа одоо үргэлжилж байгаа ба ялагчдыг цаг тухай бүрт мэдээлж байх болно.

Н.Наран

Гэрэл зургуудыг ЭНД дарж үзнэ үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж