Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Нэгдүгээр сарын 17

Мартин Лютер Кингийн өдөр

Мартин Лютер Кинг алагдлаа! (Фото: JustASC, Shutterstock)

Нэгдүгээр сарын гурав дахь даваа га­ригт Мартин Лютер Кингийн өдөр (Martin Luther King Day) гэх иргэний эрхийн төлөө тэмцэгч энэ хар арьстан хүний амьдал, үзэл санаанд зориулсан АНУ-ын үндэсний баярыг тэмдэглэдэг. Хар арьстан лам иргэний эрхийн төлөө тэмцэгч Мартин Лютер Кингийн эрин 1956 онд эхэлсэн ба тэрээр 11 жилийн жилийн дотор долоон сая км замыг туулан шударга бусын эсрэг тэмцэлд оролцон 2500 удаа үг хэлж, таван ном ба асар олон өгүүлэл бичжээ. Тэрээр Вашингтоны маршийг зохион байгуулан «Надад мөрөөдөл бий» (I Have a Dream) гэсэн цуутай үгээ хэлж байв. Тэрээр 34 насандаа Нобелийн энх тайвны шагналтан болсон ба 1968 онд үг хэлж байгаад алагдсан юм. Түүний үхлээс хойш 15 жилийн дараа АНУ-ын Конгресс түүний өвийн чухлыг Үндсэн хуулиараа баталгаажуулан нэгдүгээр сарын гурав дахь даваа гаригт Мартин Лютер Кингийн төрсөн өдрөөр нь үндэсний баяр болгон зарласан байна.

Ромын эзэнт улс болон хуваагдав

395 он: Эрт­ний дэлхий да­хи­ны тэр­гүү­лэх ир­гэншл­лийн нэг Эртний Ром хүн төрөлхтний түү­­хэнд чухал үүрэг оруул­сан билээ. Ром л орчин үед Ромын эрх, зарим уран барилгын хэлбэр, шинэлэг тех­но­ло­гийг суулгаж өгсөн юм. МЭӨ 27 оноос Ромын эзэнт улсын үе эхэлж, хил хязгаараа тэлэн амьдралын янз бүрийн салбарт нь цэцэглэлт гарч байлаа. Христийн шүтлэг тэнд шашин болсон түүхтэй.  
Эзэн хаан I Константины (306-337) үеэр христийн шашин төрийнх болжээ. 375 онд гуннууд Европт нэвтрэн орж ирэв. 395 оны нэгдүгээр сарын 17-нд Ромын эзэнт улс баруун ба зүүн болон хуваагдаж зүүнд нь бие даасан Византийн эзэнт улс үүслээ. Баруун Ромын эзэнт улс 476 онд унаснаар Ромын эзэнт улсад төгсгөл иржээ.

Ромын хамбын өргөө Ватикан болов

1377 он: Дөн­гөж 44 га тал­байтай Ва­ти­кан дэлхийн хам­гийн жижиг улс юм. Католикийн ша­ши­ныг Ромын хам­­ба бол­сон хүн толгойлж бай­­­даг. Хамба ламаар сонгогдсон санваартан үх­­тэ­­лээ хамба лам байна.  Одоо Ромын хамба ла­­маар сонгогдсон хүмүүсийн жагсаалтад 263 нэр байдаг ба ихэнх нь итали хүмүүс юм. Ро­мын католик шашны төв нь 1309 оноос  Францын Авиньон хотод Латераны ордон байлаа. Энэ үеийг “Ромын хамбыг олзолсон цаг” гэж нэрлэдэг.  Байдал 1377 оны энэ өдөр өөрчлөгдөн 13 тэргүүн хамба нар Ромын хамба XI Григорийг Ватиканд дагалдан хүргэж иржээ. “Улс доторх улс” болсон Ватикан Ром хотын Манте-Ватикано толгой дээр орших бөгөөд шавь нар нь мянга орчим католик лам нар бай­даг. Эртний Ромд тэр газрыг ариун гэж үзэн хүн суу­даг­гүй байжээ. VIII зуунд үүссэн хамбын улс Аппенины хойгийн ихэнх нутгийг эзэлж бай­сныг 1870 онд Италийн вант улс түүнийг та­тан буулгасан байлаа. Орчин үеийн Ватикан өнөө­гийн байдлаараа 1929 оны хоёрдугаар са­рын 11-нд Бенито Муссолинийн Засгийн га­зар­­­тай байгуулсан Латераны гэрээний дагуу үүс­чээ.

Бенжамин Франклин төрөв

1706 он: АНУ-ыг үндэслэгч на­рын нэг Бен­жа­мин  Франклин төр­­­жээ. Тэрээр амьд­ралдаа бүх­­­нийг өөрөө бү­­т­ээн боловс­рол­­­гүй хүнээс нэр­­­­­­тэй эрдэмтэн болсон юм. Түүний хөрөг 100 долларын дэвсгэрт  дээр зурагджээ.  Тэдний гэр бүлд 16 хүүхэд байсан учраас эцэг нь түү­нийг сургуульд сургаж чадсангүй. Арван нас­тайгаасаа тэрээр хэвлэх үйлдвэрт ажиллаж эхэлсэн ба 1727 онд өөрийн хэвлэх үйлдвэрийг зохион байгуулан “Пенсильванийн сонин” ба “Хөөрхий Ричардын цомог” гэсэн түүврийг хэвлүүлж байв. Тэрээр хэд хэдэн европ хэл ба латинийг бие даан сурч эзэмшсэн байв. Цахилгааны үзэгдлийг судлан хэд хэдэн зохион бүтээл хийсэн нь өнөөг хүртэл ашиглагддаг. Аянга зайлуулагч, цахилгаан оч үсэргэгч зэрэг нь түүний бүтээл юм. Тэрээр зун цагийн цаг шилжүүлэлтийн санааг анх гаргажээ.

Франклин АНУ-д анхны  нийтийн номын санг үндэслэж Гүн ухааны нийгэмлэг, Пен­сильванийн их сургуулийг байгуулсан хүн. Тэрээр 1778 оны Америкийн Үндсэн хуулийг бү­­тээгчийн нэг. Бенжамин  Франклин урт бө­гөөд бүрэн дүүрэн амьдралыг туулж 1790 оны дөрөвдүгээр сарын 17-нд мөнх бусыг үзүүлжээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж