Жолооч тээвэрчид өнөөдөр хэвлэлийн хурал зарлажээ. Тэд Улсын Тээврийн газрын дарга Д.Цэнгэл авилгал авч, ганц ч машингүй компанийг сонгон шалгаруулалтад тэнцүүлж, орон нутгийн 70 гаруй жолоочийг ажлын байргүй болгосон талаарх мэдээллийг өгөх гэнэ. Хэвлэлийн хуралд тээврийн үйлчилгээний зарим компани, үйлдвэрчний эвлэлийн зөвлөл, нийтийн тээврийн жолооч нар оролцох юм байна. Хэвлэлийн бага хурал 11.00 цагт хэвлэлийн хүрээлэнгийн уулзалтын танхимд эхэлжээ.
Д.Цэц