
Куинслэнд мужид 17 иргэн үерт амь насаа алдаж, 12 иргэн сураггүй алга болсон тухай орон нутгийн эрх баригчид мэдээлжээ.
Брисбэйн хотын гудамж талбайг цэрэг армийнхан цэвэрлэж эхэлсэн бөгөөд 30000 гаруй орон сууц, дэлгүүрийн байшин барилга гэмтэж сүйдсэн байна.
Эрх баригчдын мэдээлж буйгаар үерийн уршгийг арилгах, сэргээн босгох ажилд хоёр жилийн хугацаа шаардагдах ажээ.
Үерийн улмаас 13 тэрбум долларын хохирол учирсныг Австралийн албаны эх сурвалж мэдээлсэн байна.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг