Олон улсын талбарт бүхий л хүч чадлаа гарган ажиллах шаардлагатай Израилийн дипломат алба сүүлийн хэдэн сарын туршид цалин хөлсөө нэмэгдүүлэхийг шаардсан ажилтнуудынхаа зүгээс чамгүй бэрхшээлтэй тулгарах болжээ.
Гадаад харилцааны яамны ажилтнуудын үйлдвэрчний байгууллага жилийн өмнө эсэргүүцлийн хөдөлгөөн өрнүүлж эхэлснээ 2010 оны 12 дугаар сараас эхлэн гүнзгийрч, ажилтнууд илээр ажил хаях болж, Гадаад харилцааны яам болон хилийн чанад суугаа израилийн дипломат төлөөлөгчдийн газруудын хэвийн үйл ажиллагаанд ноцтой бэрхшээл учруулж эхэлсэн байна.
Гадаад харилцааны яамны үйлдвэрчний байгууллагын ерөнхийлөгч Hanan Goder “Өнгөрөгч 12 дугаар сарын 27-ноос эхлэн израилийн албаны төлөөлөгчдийн гадаадад хийх болон гадаадын төлөөлөгчдийн Израилд хийх айлчлалтай холбогдох ямар ч бэлтгэл ажил хийлгүй өнгөрсөн” гэж ярьсан аж.
Үүний анхны хохирогч нь Оросын ерөнхийлөгч Димитрий Медведев болжээ. Тэрээр Израиль улсад нэгдүгээр сарын дунд үеэр айлчлахаар төлөвлөж байсан боловч тодорхой бус хугацаагаар айлчлал нь хойшлогджээ. Германий канцлер Ангела Меркелийн нэгдүгээр сарын эцсээр хийх айлчлалын хувь заяа бас л тодорхой бус байгаа ажээ.
Ханан Годерийн хэлснээр Израилийн гадаад албанд 830 хүн ажиллаж байгаагаас 280 ажилтан гадаадад ажилладаг байна. Нийт ажилтнуудын 12 хувь нь ядуу гэсэн зэрэглэлд шилжиж, хоёр хүүхэдтэй нэг гэр бүл гэхэд сарын 1600 долларын цалингаар амьдардаг байна. Ажилд шинээр орсон залуу ажилтнууд 1340 доллараар цалинжиж, 10 жилийн дараа л 1600 доллар авч эхэлдэг гэсэн байна.
Үйлдвэрчний байгууллага “Төрийн өндөрлөгийн хэмжээнд тохирсон дипломат үйлчилгээ” шаардаж, цалин хөлсийг 25 хувиар нэмэгдүүлэхийг хүссэн боловч Сангийн яам няцаажээ.
2010 оны 6 дугаар сард дипломатууд цалингийн нөхцөлөө эсэргүүцэж ажил дээр улавч болон биеийн тамирын цамцтай ирж байсан бол 10 хоногийн өмнө гадаад харилцааны яамны хэдэн зуун ажилтнууд “Би халаасандаа ганц ч зоосгүй дипломатч” гэсэн бичигтэй цамцтай ирцгээсэн аж.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг