УИХ-ын гишүүн Б.Батбаяр “нууц” хэмээх тамгатай мэдээллийг уншиж, танилцах нь битгий хэл авахаас айдаг гэнэ. Өнгөрсөн баасан гаригт Б.Батбаяр гишүүнийг чуулганы танхимаас гарч явахад нь нэг эрхэм ирж материал өгөх гэсэн боловч тэрбээр “Наадах чинь нууцын материал юм уу, юу юм Би ер нь нууцын материалаас татгалзаж байгаа. Ц.Жаргалсайхан явлаа. Хэцүү юм болсон шүү дээ” хэмээсэн юм. Тэрбээр Ц.Жаргалсайханы хэргээс болж нууцын материал авах хэрэггүй гэсэн гаргалгааг хийсэн бололтой.
Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин