Ху Жинтао АНУ-ын бодлогыг шүүмжлэв

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Ху Жинтао АНУ-ын бодлогыг шүүмжлэв

БНХАУ-ын дарга Ху Жинтао АНУ-ын доллараар зонхилон тулгуурлаж ирсэн олон улсын мөнгөний зах зээлийг “ өнгөрч буй цаг үеийн бүтээгдэхүүн” гэж хэлсэн байна. Мөн тэрээр Хятад улс энэ байдлыг өөрчилж ам.долларын оронд юаниар орлуулах алхмуудыг хийж байгаа гэж хэлсэн  хэдий ч үүнд багагүй цаг хугацаа орох болно гэдгийг хүлээн зөвшөөрчээ. Ху Жинтао “ АНУ-ын мөнгөний бодлого нь дэлхийн нийтийн мөнгөний урсгал болон бодлогын уян хатан байдалд голлох нөлөөг үзүүлдэг учраас ам.долларын ханшийн хэлбэлзэл нь үндэслэлтэй бөгөөд тогтвортой төвшинд байх учиртай” гэж мэдэгдсэн байна. Удахгүй АНУ-д хийх түүний төрийн айлчлалын өмнө ийм мэдэгдэл хийгдэж байгаа нь хоёр орны тэргүүн нарын уулзалтын үеэр мөнгөний бодлогын асуудал гол сэдэв болох нь гэсэн хэвлэлийнхний таамаглалыг улам бататгаж байгаа аж. Ху Жинтаогийн зүгээс АНУ-ын Холбооны нөөцийн банкнаас 600 тэрбум ам.долларыг эдийн засагтаа оруулан ам.долларын ханшийг сулруулах оролдлого хийснийг шүүмжилж байгаа билээ.

М.Наст

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж