Г.Батхүү гуйгаад ч дийлсэнгүй

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Г.Батхүү гуйгаад ч дийлсэнгүй

УИХ-ын дэд дарга Г.Батхүү гишүүдийг чуулганы хуралдаанд оролцохыг гуйгаад ч дийлсэнгүй. УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооо УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлах санал гаргасан. Тиймээс ч УИХ-ын баасан гарагийн нэгдсэн чуулганаар УИХ-ын дэгийн тухай хуулийг хэлэлцэн, батлах “үүрэг”-ийг Д.Дэмбэрэл дарга өгсөн билээ. Гэтэл чуулганы хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх гэтэл 15 гишүүнээс бусад нь хуралдаанд оролцсонгүй. Чуулганы хуралдааныг даргалагч Г.Батхүү гишүүдийг чуулганд оролцохыг гуйж, шаардсан ч нэмэр болсонгүй. Тиймээс уг асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр хойшлууллаа.

Эх сурвалж: “Улс төрийн тойм” сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж