Ардчилсан намын бүлгийн хурал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Ардчилсан намын бүлгийн хурал эхэллээ

УИХ дахь Ардчилсан намын бүлэг ээлжит хуралдаанаа дөнгөж сая эхэллээ. Тус хуралдаанаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохыг хориглох тухай хуулийн төсөл, Гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл, Монгол Улсын Хөгжлийн банкны тухай холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэнэ.  Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Гадаадын зээл, тусламжийг зохицуулах тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх, Нийтийн албанд нийтийн болон хувийн сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн талаар бүлгийн санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийн танилцуулгыг авч хэлэлцэнэ. Түүнчлэн Нийгмийн халамжийн тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгыг авч хэлэлцэх юм байна.
 
Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж