Гурван он дамжиж байгаа Монголбанкны ерөнхийлөгч асан О.Чулуунбатад холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газраас түдгэлзүүлж, нэмэлт мөрдөн байцаалтад буцаажээ. О.Чулуубатад холбогдох хавтаст хэрэг АТГ дээр байгаа бөгөөд нийслэлийн Прокуророос дээрх шийдвэрээ цуцлаагүй тохиолдолд хэргийг сэргээн шалгах боломжгүй юм байна. Мөн О.Чулуунбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлээгүй байгаа нь хэргийг буцаах бас нэг шалтгаан болжээ. Тэрбээр Монголбанкны ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа албан тушаалаа хэтрүүлэн ашиглаж, тус банкны Валютын газрын захирал Ч.Одонтуяатай нийлж 11 тэрбум, Жорж Чайлмерстай хамтарч 35 тэрбум төгрөг завшсан хэрэгт буруутгагдаад байгаа. Тэдэнд Эрүүгийн хуулийн 150.3-т заасан бусдыг завшиж, их хэмжээний хөрөнгө үрэгдүүлсэн, 264-т заасан төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэн ашигласан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэжээ. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол 5-10 жил хүртэл хорих ял шийтгэх заалттай аж.
С.Отгон