Захирагчийн ажил 200 саяын алдагдал учруулжээ

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Захирагчийн ажил 200 саяын алдагдал учруулжээ

Калифорнийн захирагч асан Арнольд Шварцнеггер  АНУ-ын энэхүү мужийг удирдсан 7 жилийн хугацаанд түүнд 200 гаруй сая долларын алдагдал учирсан гэж өөрөө ярьсан ажээ.
Тэрээр австрийн Kronen Zeitung сонинд ярилцлага өгөхдөө “200 гаруй сая долларын алдагдал хүлээсэн байх” хэмээн нотолсон байна.
Шварцнеггер  хэлсэн үгэндээ Калифорни мужид эдийн засгийн хямрал үүссний улмаас мужийн захирагчийн цалин авахаас татгалзаж, гарсан бүр зардлыг өөрийн халааснаас гаргаж байсан тул цалингийн 70 орчин сая долларыг аваагүй  гэжээ.
Мөн Калифорни мужийг удирдаж байх хугацаанд нэлээд олонд кинонд тоглох байснаа хойшлуулснаас 140 сая долларын ашиг олох боломжоо алдсан аж.
Шварцнеггер “Надад харамсаад байх юм алга. Гарах ёстой юм гарсан байх” гээд харин мөнгөнөөс илүү гэр бүлийнхэнтэйгээ хамт байх  цаг хугацаа байхгүй байсанд харамсаж байгаагаа хэлсэн байна.
Захирагчийн албан ажил түүнийг даваа гаригаас бямба гариг хүртэл мужийн нийслэл Сакраментод байнга байхад хүргэсэн бөгөөд энэ хугацаанд гэр бүл нь Лос Анжелест амьдардаг байжээ.
“Зарим ням гаригт миний хүүхдүүд болон Мариа/гэргий нь/ орь дуу тавин уйлалдах тохиолдол бишгүй л гардаг байв”  Тэд  “Чиний ажлыг бид үзэн ядаж байна. Чин үнэнээсээ бид нараас илүү ажилдаа хайртай юм уу” гэж ярицгаахад миний зүрх зүсэгдэх юм шиг л санагддаг байлаа” гэж ярисан аж.  
Өрөнд баригдсан калифорнийн эдийн засгийг эрүүлжүүлэх хатуу чанга бодлого хэрэгжүүлсэн тул Шварцнегер мужийн иргэдийн дунд өндөр  нэр хүндтэй байсан юм.
Шварцнеггерийг ном бичиж, байгаль орчныг хамгаалах талаар лекц унших зэрэгт цаашид цаг хугацаагаа зориулах байх гэж хэвлэл мэдээллийнхэн шуугиж байгаа боловч, кинонд дүр бүтээх хуучны ажилдаа эргэн орох магадлал илүү байж болох юм.

Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж