
Консулын ярьснаар дахиад 100-110 орчим оросын иргэд нутаг буцахаар бэлтгэж байгаа боловч Тунисийн ерөнхийлөгч Бен Али гадаад орон руу зугтаж, улс орны байдал харьцангуй тогтворжиж эхэлсэн тул түр хүлээхээр шийдвэрлэсэн аж.
Оросын томоохон жуулчны байгууллагуудад хандан ойрын хугацаанд жуулчин шинээр Тунис руу илгээхгүй байхыг хүссэн байна.
Оросын албан ёсны тоо баримтаар Тунис улсад 1500-1700 орчим оросын иргэд байнга оршин сууж, жилд 180000 орчим жуулчид ирдэг ажээ.
Эх сурвалж: EFE
Бэлтгэсэн Д.Пунцаг