Электрон янжуур нь дахин цэнэглэгдэх зайгаар ажиллаж, ууршилт бий болгодог бичилтехнологийн өндөр зэрэглэлийн шинэ нээлтийн бүтээл ажээ.
Испани улсад 2011 оны нэгдүгээр сарын нэгнээс эхлэн олон нийтийн газарт тамхи татахыг хориглосон хууль хэрэгжиж эхэлснээс хойш электрон янжуурын борлуулалт 200 хувиар өссөн байна.
Уламжлалт янжуур нь олон төрлийн химийн болон хорт хавдар үүсгэгч бодис агуулж байдаг бол электрон янжуур нь гадна талын төрх, ердийн янжуур шиг татаж болдгоороо адилхан боловч түүнд тодорхой хэмжээний никотин агуулагдаж, амт, үнэр, утаа/жинхэнэ утаа биш усны уур/ гаргадаг боловч хүний уушгинд хор учруулах, хавдар үүсгэх бодис огт байдаггүй аж.
Электрон тамхи татахыг хаана ч хориглодоггүй бөгөөд тамхи татдаггүй хүмүүст сөргөөр нөлөөлөхгүй, хавдар үүсгэхгүй, хуруу, шүд шарлуулахгүй, үнс гаргахгүй, гэр орон болон албан конторт эвгүй муухай үнэр бий болгохгүй,тамхичин хувцас хунараа болон гэр орондоо тамхины цогоор түлэгдэл бий болгохгүй зэрэг эерэг талтай ажээ.
Мөн тамхинаас гарахыг шийдсэн хүмүүс хэсэг хугацааны дараа тамхиа бүрмөсөн хаяж болохоос гадна электрон янжуур ердийн тамхинаас 60 хувь хямд байдаг юм байна.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас электрон тамхи татахыг хориглоогүй бөгөөд түүнд агуулагдаж байдаг бага хэмжээний никотин нь зүрх, судасны үйл ажиллагаанд хор учруулж болохыг анхааруулжээ. Электрон янжуурыг 18 нас хүрээгүй хүүхдүүд, никотины харшилтай хүмүүс, жирэмсэн буюу хөхүүл эхчүүд хэрэглэх нь тохиромжгүй гэж анхааруулсан байна.

Эх сурвалж: EUROPA PRESS
Бэлтгэсэн Д.Пунцаг