Хөрөнгө оруулагчид уулзана

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Хөрөнгө оруулагчид уулзана

Энэ жилээс чөлөөт бүсэд хийгдэх ажил эрчимжинэ. Ялангуяа томд тооцогдох Замын-Үүдийн эдийн засгийн чөлөөт бүс болон Алтанбулаг худалдааны чөлөөт бүсэд дэд бүтцийн ажлын санхүүжилт шийдэгдсэн байгаа юм. Харин эдгээр бүсэд үйл ажиллагаа явуулах бизнес эрхлэгчид одооноос чөлөөт бүсийн ажлын албаныхантай ярилцах хэрэгтэй байгаа юм. Тиймээс тус Ажлын алба хөрөнгө оруулагчдын чуулга уулзалт зохион байгуулах болж, уулзалтыг өнөөдөр 14.00 цагт Засгийн газрын XI байранд товложээ. Уулзалтаар чөлөөт бүсүүдийн ерөнхий менежер нар өнгөрсөн онд хийсэн ажлын тайлангаа танилцуулж, цаашид хамтран ажиллах талаараа хэлэлцэх юм. Мөн тус уулзалтад бүсүүдэд хөрөнгө оруулалт хийж байгаа болон хөрөнгө оруулах сонирхолтой хувь хүн, аж ахуйн нэгжийн төлөөлөл хүрэлцэн ирэх юм байна.

Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж