Хөрөнгийн биржийнхэн сэтгүүлчидтэй уулзана

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн биржийнхэн сэтгүүлчидтэй уулзана

Монголын хөрөнгийн бирж өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ. Хэвлэлийн бага хуралд Хөрөнгийн биржийн удирдлагуудаас гадна Төрийн өмчийн хороо, Санхүүгийн зохицуулах хорооны дарга нар оролцож сэтгүүлчидтэй уулзах юм байна.
Тус хэвлэлийн бага хурал нь Монгол Улсад хөрөнгийн зах үүсч хөгжсөн 20 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм. Энэ үеэр хөрөнгийн захын өнөөгийн байдал, цаашдын төлөв, чиг хандлага зэрэг мэдээллийг олон нийтэд хүргэнэ. Мөн ойн баяртай холбоотой арга хэмжээний талаарх мэдээллүүдийг өгөх ажээ.
Б.СҮРЭН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж