ATTF-тэй хамтран сургалт зохион байгуулна

Хуучирсан мэдээ: 2011.01.17-нд нийтлэгдсэн

ATTF-тэй хамтран сургалт зохион байгуулна

Монголбанк Люксембургийн ATTF байгууллагатай хамтран “Банкны маркетинг ба стратеги төлөвлөлт” сэдэвт сургалт зохион байгуулна. Сургалт өнөөдрөөс эхэлж байгаа бөгөөд долоо хоног үргэлжлэх юм. Уг сургалтын зорилго нь банкны стратегийн гол түлхүүр элементүүдийг тодорхойлж түүнийг банкинд хэрхэн үр ашигтайгаар хэрэгжүүлэх талаар мэдлэг олгох юм.
Сургалтыг Люксембургийн ATTF байгууллагаас уригдан ирж байгаа банк санхүүгийн салбарт олон жил ажиллаж өндөр мэдлэг, туршлага хуримтлуулсан мэргэжилтэн багш Рожер Клаенсон удирдан явуулна. Уг сургалтанд маркетинг төлөвлөлтийн мэргэжилтнүүд болон салбар нэгжийн удирдах албан тушаалтнууд оролцох ажээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж