Зул сарын баярын худалдан авалтын ачаар арванхоёрдугаар сард АНУ-ын жижиглэнгийн худалдаа таван сар дараалан өссөн байна. Худалдаа өнгөрсөн сард арваннэгдүгээр сарынхтай харьцуулахад 0,6 хувиар өссөн байгаа гэж АНУ-ын Худалдааны яам мэдээлж байна. Ингэснээр бүтэн жилийн хэмжээнд өсөлт 6,7 хувь байсан нь 1999 оноос хойшхи хамгийн их өсөлт байлаа. Жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 381 тэрбум ам.доллар болсон нь шинжээчдийн тооцоолж байснаас бага хэмжээ болсон юм. Төв банкны мэдээлснээр аж үйлдвэрлэл 0,8 хувиар өссөн байна. Харин Хөдөлмөрийн яамнаас арванхоёрдугаар сард хэрэглээний өртөг 0,5 хувиар өссөн нь 18 сарын турш харагдаагүй хэмжээ болсон юм. Инфляцийн өсөлтийн 80 хувийг эзэлсэн гол хүчин зүйл нь шатахууны үнийн өсөлт байв. Үүнээс болж хэрэглэгчдийн итгэл буурч байгаа гэжээ. АНУ-ын эдийн засгийн хөдөлгөөний 70 хувийг хэрэглэгчдийн зарцуулалт эзэлдэг тул итгэл буурч байгаа нь таагүй нөлөө үзүүлэх юм.
Ямартай ч өнгөрсөн сарын өсөлт шинжээчдийн тооцоолж байсанд хүрээгүй юм. Үүн дээр нэмээд цаг уурын таагүй нөхцөл эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлж буй дээр хүнсний гол бүтээгдэхүүнүүд болох шар буурцаг, шишийн ургацад муугаар нөлөөлж, үнийг бууруулж байна. Тэгэхээр эдийн засагчид энэ оны эдийн засгийн төлөв эргэлзээтэй байгаа гэж байгаа юм.

Э.Очирт