Азийн хөрөнгө оруулагчид их хэмжээний алт худалдан авч буйгаас хөрөнгө оруулалтын зориулалттай алтан гулдмайн олдоц буурч, барууны хөрөнгө оруулагчид хуримтлалаа бууруулж байгааг үл харгалзан шар металлын үнэ нэмэгдэж байна. БНХАУ-д л гэхэд Зул сарын баяраас хойш алтны арилжаа 30-50 хувиар өссөн гэж хөрөнгө оруулагчид хэлж байна. Хонгконгийн бирж дээр нэг килограмм алтан гулдмайн үнэ унц нь гурван ам.доллараар өссөн нь 2008 оноос хойш харагдаагүй өндөр хэмжээ болжээ.
“Хятадад алтны эрэлт он гарснаас хойш эрс нэмэгдэж байна” гэж “Standard Bank”-ийн бараа бүтээгдэхүүний судалгааны багийн тэргүүн Уолтер де Вет хэлж байна.
Азийн алтны худалдаанаас болж унц алтны үнэ 1360 ам.доллар болсон гэв. Гэхдээ 1430,95 ам.доллар болж рекорд тогтоосон арванхоёрдугаар сараас хойш тус металлын үнэ 4,6 хувиар буурчээ. Баасан гаригийн байдлаар нэг унц алт 1364,10 ам.доллар болсон нь АНУ-ын эдийн засгийн төлөв сайжирч, Европын хөрөнгө оруулагчид алтнаас илүүтэй бусад бүтээгдэхүүнийг сонирхож эхэлсэнтэй холбоотой. “Дэлхийн нэг хэсэгт алтны арилжаа нэмэгдэж байгаа бол нөгөө талд буурч байна. Өөрөөр хэлбэл арилжаа тэнцвэртэй байна” гэж Хонгконгийн биржийн ахлах арилжаалагч хэлэв. Хүнсний үнийн өсөлт инфляцид нөлөөлж буйгаас эдийн засгийн дархлаатай бараа хайсан хөрөнгө оруулагчдын урсгалаас болж Хятад болон Энэтхэг улсад алтны арилжаа маш хурдацтай нэмэгдэж байгаа билээ.
Зарим компаниуд хоёрдугаар сар хүртэл олборлолтоо зогсоосон тул Хятадын биржүүд дээрх алтны хуримтлал энэ сарын сүүл хүртэл бага байхаар байгаа юм. Харин Цагаан сарын баярын үеэр Азийн биржүүдийн дийлэнх нь хаагдах тул алтны үнэ огцом унах хандлага байна.

Э.Очирт