Монголбанкны мэргэжилтнүүд Bloomberg, Reuters, Financial Times зэрэг дэлхийн төв хэвлэл мэдээллийн хэрэгслээс дэлхийн санхүүгийн зах зээлийн нэгдэх долоо хоногийн тоймыг бэлтгэн вэб сайтдаа нийтэлснийг хүргэж байна.
АНУ-ын үйлдвэрлэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сард сүүлийн долоон сард байгаагүй хурдаар тэлсэн талаар тус улсын Хангамжийн менежментийн байгууллага (The Institute for Supply Management) шинэ оны эхэнд мэдээллээ. Тус байгууллагаас гаргадаг үйлдвэрлэлийн индекс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 56.6 нэгж байснаас нэмэгдэн 57-д хүрчээ. Дэлхийн хамгийн томд тооцогдох ДНБ-ий 11 хувийг бүрдүүлэх уг салбарын өсөлтөд хэрэглэгчдийн мөнгө зарцуулалт болон аж ахуйн нэгжүүдийн хөрөнгө оруулалт нэмэгдссэн нь голлон нөлөөлжээ. АНУ-ын Худалдааны яамнаас мөн өдөр гаргасан өөр нэгэн мэдээнд түүний өмнөх аравдугаар сард 0.7 хувиар тэлээд байсан барилгын салбар тэлснээр энэхүү үзүүлэлт гурав дахь сардаа дараалан өсчээ. Дээрх өсөлтөд Холбооны засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүд ихээхэн нэмэр болсон гэж судлаачид үзэж байна.
Энэ оны нэгдүгээр сарын 7-ны өдөр АНУ-ын Хөдөлмөрийн яамнаас мэдээлснээр оны өмнөхөн тус улсад шинээр бий болгосон ажлын байр хүлээж байснаас бага гарсан ч ажилгүйдлийн түвшин 0.4 нэгж хувиар бууран 9.4 хувьд хүрчээ. Шинээр ажлын байр бий болгох нь хэрэглэгчдийн мөнгө зарцуулалтыг хурдасгаад зогсохгүй эдийн засаг өөрийн эрчээр сэргэхэд чухал ач холбогдолтой юм. Холбооны нөөцийн банкны тэргүүн Ben S. Bernanke хэлэхдээ ажилгүйдлийн төвшин цаашид аажмаар буурах хандлагатай байгаа гэсэн нь мөнгөний нийлүүлэлтийг нэмэгдүүлэх бодлогоосоо тэд хараахан буцах болоогүй байгааг илтгэж байна гэж судлаачид дүгнэлээ.
Евро-бүсэд сүүлийн 40 жил байгаагүйгээр хүйтэрсний улмаас ХБНГУ-ын ажилгүй хүмүүсийн тоо өнгөрсөн арванхоёрдугаар сард 3,000-аар буурч 3.15 сая буюу нийт хүн амын 7.5 хувьд хүрсэн тухай Холбооны хөдөлмөрийн агентлагаас энэ сарын 4-ний өдөр мэдээлжээ. Блумбергийн түүвэр судалгаанаас үзэхэд судлаачид уг үзүүлэлтийг 15,000-аар буурна гэсэн хүлээлттэй байжээ. Евро-бүсийн хамгийн том эдийн засагт тооцогдох ХБНГУ-ын эдийн засгийн сэргэлт экспортын салбараас халин дотоодын худалдан авалтад эерэгээр нөлөөж эхэлсэн тул судлаачид ажилгүйдлийн төвшингийн өсөлтийг түр зуурын үзэгдэл гэдэгт итгэлтэй байна. ХБНГУ-ын эдийн засгийг өнгөрсөн 3.7 хувиар өссөн гэсэн урьдчилсан тооцоог Европын комисс болон Засгийн газарт зөвлөдөг өөр дөрвөн байгууллагын зүгээс гаргаад байгаа. Энэхүү таамаглалаа тайлбарлахдаа тэд бүс нутгийн өрийн хямралын улмаас еврогийн ам.доллартай харьцах ханш 2010 онд 8.8 хувиар буурсан нь Европын холбооны экспортыг үнийн хувьд өрсөлдөх чадвартай болгосон гэж хэллээ. Мэдээж төсвийн зарлагаа бууруулах зорилготой ажиллаж байгаа Ирланд, Испани болон Грек улсын эдийн засгийн хувьд 2010 он хумигдсан үзүүлэлттэй гарна гэж дээрх байгууллагууд үзэж байна.
БНХАУ-ын удирдлагууд өмнө 2011 онд улгарах гол асуудлын нэг бол инфляцийн төвшин байх болно гэж Deutsche Bank-ын тус улсыг хариуцсан ахлах эдийн засагч Ma Jun оны эхэнд хэлжээ. Тэрээр БНХАУ-ын инфляцийг 2010 онд 3.3 хувьтай байснаас нэмэгдэж 2011 онд 4.4 хувьд хүрэх нь сүүлийн 11 жил байгаагүй өндөр төвшин болно гэж таамаглалаа. Хэрэглээний үнийн индекс ийнхүү өсөхөд түрээсийн үнэ, цалин хөлс болон түүхий эдийн үнийн өсөлт голлон нөлөөлнө гэж дээрх судлаач үзэж байна. Үүнээс гадна, цаг уурын таагүй нөхцөл, импортын бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт болон инфляцийн хүлээлт өндөр байгаагийн улмаас мөнгөний эргэлт нэмэгдэх явдал зэргийг мөн нэрлэж болно. Deutsche Bank-наас БНХАУ-ын экспортын хэмжээ буурахтай холбогдуулан 2010 онд 10 хувиар өссөн гэж тооцоолж байгаа ДНБ-ийг 2011 онд дөнгөж 8.7 хувиар өснө гэж тооцоолж байна. Эдийн засаг нь 2010 онд 10 хувь өссөн байх тооцооллыг тус улсын Төв банкнаас ч мөн энэ сарын 4-ний өдөр гаргасан байгаа. Төв банкны ерөнхийлөгч Zhou Xiaochuan-ы хэлснээр БНХАУ-ын эдийн засаг гадаад орнуудын эдийн засгийн байдлаас хамааралтай хэвээр байгаа тул тус улсын удирдлагууд макро-эдийн засгийн бодлогтоо анхаарал хандуулж, эдийн засгийн энэхүү хэвийн бус “хэт тэлэлт”-ийн эсрэг шаардлагатай тохиргоог хийх хэрэгтэй гэжээ.
БНХАУ-ын юаний ам.доллартай харьцах ханш өнгөрсөн долоо хоногт 2008 оны 12 дугаар сараас хойш байгаагүй ихээр унажээ. Ам.долларыг дэлхийн голлох зургаан валюттай харьцуулсан индекс тайлант хугацаанд сүүлийн хоёр сар байгаагүй ихээр өсөхөд сүүлийн үед АНУ-ын эдийн засгийн талаар гарч буй эерэг мэдээлэл нөлөөллөө. Юаний ханш 2011 оны эхний долоо хоногт 0.58 хувиар буурч Баасан гаригийн байдлаар нэг доллар тутамд 6.6280 юаньд хүрчээ.
ОХУ-д хэрэглээний барааны эрэлт нэмэгдсэнээс гадна хүнсний бүтээгдэхүүний үнэ өндөр байгаагийн улмаас инфляцийн төвшин 2010 оны арванхоёрдугаар сард жилийн 8.7 хувьд хүрчээ. Уг үзүүлэлт өмнөх сард жилийн 8.1 хувь байснаас ийнхүү өссөн талаар тус улсын Статистикийн байгууллагаас мэдээлжээ. Хүнсний бүтээгдэхүүний үнэ дэлхий нийтээр өсөлттэй гараад байгаа талаар НҮБ-аас мэдээллээд байгаа бол ОХУ-ын хувьд үнийн өсөлтийг өнгөрсөн зун болсон сүүлийн 50 жилийн турш үзэгдээгүй гантай холбон тайлбарлаж байгаа. ОХУ-ын Төв банк 2010 оны арванхоёрдугаар сард хадгаламжийн хүүг 0.25 нэгж хувиар өсгөн 2.75 хувьд хүргэснээр мөнгөний хумих бодлогыг баримталж эхэлсэн билээ. Тус банкны Ерөнхийлөгч Сергей Игнатьевийн хэлснээр тэд 2011 онд инфляцийн төвшинг жилийн 6-7 хувьд барихаар зорьж байна.