Сэлэнгийн бөхчүүдийн бар жилийн нээлтийн барилдаан боллоо

Хуучирсан мэдээ: 2010.02.27-нд нийтлэгдсэн

Сэлэнгийн бөхчүүдийн бар жилийн нээлтийн барилдаан боллоо

Сэлэнгэ аймгийн үндэсний бөхийн холбооны бар жилийн нэлтийн барилдаан өнөөдөр "Алдар" спорт хорооны спорт зааланд боллоо. Барилдаанд нийт 34 бөх зодоглож, Баруунбүрэн сумын харьяат, СУИС-ийн оюутан, сумын заан Баярхүүгийн Улаалзгана түрүүлжээ. Үзүүрт Зүүнбүрэн сумын харьяат, сумын заан Б.Батцэнгэл үлдсэн байна. Харин барилдааны үеэр тодруулсан уран барилдааны тусгай шагналын эзнээр Хушаат сумын харьяат, сумын заан Х.Чинбат тодорчээ.

Сэлэнгэ аймгийн бөхчүүдийн бар жилийн нээлтийн барилдааныг Б.Лхагвасүрэн захиралтай үр тарианы "Доолт” ХХК ивээн тэтгэн, зохион байгуулсан юм. Энэ үеэр сум тус бүрээс гурван залуу бөх оролцсон багийн халз барилдааныг хасагдах журмаар явуулахад Мандал сумын залуу бөхчүүд түрүүлжээ. Сэлэнгэ аймгийн харьяат, аймгийн арслан Ч.Баянмөнх, Б.Одгэрэл тэргүүтэй бөхчүүд энэ удаа Буриад улсын урилгаар Буриадын үндэсний бөхийн тэмцээнд оролцохоор явсан тул өнөөдрийн барилдаанд оролцож чадаагүй байна.

Барилдааны дүйз:

Гурвын даваа:

1.а/з С.Баянмөнх/Түшиг/-гоц мөргөв

2.с/зБ.Улаалзгана/Баруунбүрэн/-с/н Г.Хэрлэн /Сант/ Жудо шигшээ баг

3.с/зБ.Батцэнгэл/Зүүнбүрэн/-с/з Б.Уугандаваа/Баруунхараа/

4.с/зГ.Ганхөлөг/Түнхэл/-с/з Г.Бадрал /Мандал/

5.с/зХ.Чинбат/Хушаат/- з/б Э.Тулга /Баруунбүрэн/ Жудо шигшээ баг

Дөрвийн даваа:

1.а/з С. Баянмөнх/Түшиг/-с/зХ.Чинбат/Хушаат/

2.с/зБ.Улаалзгана/Баруунбүрэн/- гоц мөргөв

3.с/зБ.Батцэнгэл/Зүүнбүрэн/-с/зГ.Ганхөлөг/Түнхэл/

Тавын даваа:

Сүүлийн гурван бөх тойргийн журмаар барилдлаа.

д/д

Нэр

1

2

3

Даваа

Байр

1

а/з С.Баянмөнх/Түшиг/

 

0

0

0

3

2

с/з Б.Улаалзгана/Баруунбүрэн/

1

 

1

2

2

3

с/з Б.Батцэнгэл/Зүүнбүрэн/

1

 

0

1

1

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж