Хуучирсан мэдээ: 2010.04.06-нд нийтлэгдсэн

Хүүхдийн зурхай

Хонь:

Хүүхдийг бусдын төлөө санаа тавьж сурахад нь анхаар.
Таны хүүхэд хонины ордных бол эелдэг боловч хатуу байр суурьтай хүмүүжүүлэх нь зүйтэй. Зодож загнан, хүч хэрэглэж болохгүй. Үүний оронд аливааг ухамсарлуулан ойлгуулах хэрэгтэй. Дэг журамтай, зорилгодоо тууштай, саад бэрхшээлийг даван туулдаг хүн болох нь гарцаагүй. Энэ ордны хүүхдийн асар их эрчмийг ашигтай зүйл рүү чиглүүл. Үүнээс гадна мөнгөнд хямгатай хандаж сургахад илүүдэхгүй.

Үхэр:

Хүүхдээ бүү дарамтал.
Аливаад битгий яаруул. Хүүхдийн хувьд гэр нь амгалан, найдвартай орчин байх ёстой. Хүүхэддээ сайн боловсролыг олгохыг хичээ. Өөрөөс нь юу хүсч байгааг нь асуулгүйгээр бүү тушааж зааварлаарай. Дэмий тэнэж, айл хэсч сурахаас сэрэмжлэх нь зүйтэй.

Ихэр:

Хүүхдэдээ итгэ.
Ямар нэгэн дарамт, шахалт үзүүлбэл хүүхэд худал ярьдаг болно. Анхаарлыг нь төвлөрүүлэн зорилгодоо заавал хүрдэг болгож хүмүүжүүлээрэй. Аливааг хийлгэхдээ заавал дуусгаж байж дараагын зүйлээ хийхэд сурга. Хүүхэдтэйгээ том хүнтэй харьцаж байгаа мэт буурьтай харьцаж, итгэл хүлээлгэж байх хэрэгтэй. Биеийг нь чийрэгжүүлэхэд анхаар.

Мэлхий:

Хүүхдэдээ байнга бэлэг өг.
Мэлхийн ордны хүүхдийг бүү айлга, битгий шийтгэ. Доог тохуу хийж, зандарснаар сайн хүн болгож хүмүүжүүлнэ гэдэг юу л бол. Түүний хажууд битгий уурла, танд итгэж хэлсэн нууцыг чандлан хадгал. Хоолны тодорхой дэглэм бариулж сурга.Хүүхдээ хайрлаж, урам хайрла. Тодорхой даалгавар өгч, үүрэг хариуцлагыг нь ухамсарлуул. Байнга бэлэг өгвөл сэтгэл нь сэргэнэ.

Арслан:

Тэднийг хэзээ ч бүү зод.
Энэ ордонд төрсөн хүүхдийг хэзээ ч битгий зод. Бусдыг захиран тушааж, санаснаараа байлгах гэсэн эрмэлзлэлийг нь бүү дэмж. Найз нөхөд болон гадны хүмүүсийн дэргэд харааж зүхэх, элдвээр хэлж болохгүй. Амжилт гаргасан үед нь магтаж урамшуулж бай. Энэ ордны хүүхдийг хатуу гараар  хүмүүжүүлснээс илүүтэй итгэл үнэмшилд нь тулгуурлан хүмүүжүүлэх нь үр дүнтэй.

Охин:

Тэднийг олны хөлийн газраас хол байлга.
Түүнийг аливааг эрүүл саруулаар сэтгэх чадварыг нь хөгжүүл. Өдрийн дэглэм бариулж, олны хөлийн газраас хол байлга. Үүрэг даалгавар өгөхдөө юу хийх ёстойг нь сайтар тайлбарлаж өг. Хүндэлдэг хүмүүсээр нь үлгэрлэн хүмүүжүүлбэл илүү үр дүнтэй. Охины ордонд төрсөн хүүхдийг болж өгвөл зэмлэхгүй, шийтгэхгүй байсан нь дээр.

Жинлүүр:

Зоримог зантай болго.
Энэ ордонд төрсөн хүүхдийн хажууд хэрүүл маргаан бүү гарга. Сэтгэлзүйн болоод бие махбодын дарамт шахалт үзүүлж болохгүй. Хурц өнгийн эдлэл, дуу чимээнээс холхон байлгахгүй бол сэтгэхүйд нь муугаар нөлөөлнө. Түүнд анхаарал халамж тавьж, байнга ярилцаж бай. Эхэлсэн ажлаа дуусгах тэсвэр тэвчээртэй болгон хүмүүжүүлэх хэрэгтэй. Сонголт хийх чадвартай, шийдвэр гаргах зоримог зантай болго.

Хилэнц:

Тэдний сэтгэлийн нууцад бүү нэвтэр.
Энэ ордонд төрсөн хүүхдийг эв зүйгээр хүмүүжүүл. Хайр, энэрэл дутвал хүүхэд тань хатуу, цэвдэг сэтгэлтэй хүн болж төлөвшинө. Идэх дургүй хоолыг нь идүүлэх гэж бүү зүтгэ. Хичээл номдоо сайн биш бол шинжлэх ухаан сонирхохгүй. Харин  өөрөө л санасандаа хүрэх болно. Мөн бусдад тэвчээртэй хандуулж сургах хэрэгтэй.

Нум:

Тэд хэтэрхий хөдөлгөөнтэй.
Нумын ордонд төрсөн хүүхэд хэтэрхий хөдөлгөөнтэй. Тэдний хэрэгт дурламтгай занд нь тэвчээртэй хандаж сур. Түүнтэй байнга нөхөрсөг харилцаж бай. Аль болох багаас нь цэвэрч нямбай, дэгтэй болгож хүмүүжүүл. Хүүхэдтэйгээ эрүүл агаарт зугаалах нь тустай. Сонирхлыг нь ном зохиол руу чиглүүлэх нь үр дүнтэй.

Матар:

Тэдэнд нөхдийнх нь амжилтыг бүү магт.
Матрын ордонд төрсөн хүүхдэд үүрэг хариуцлага хүлээлгэ. Тэд өөрт нь том хүн шиг хандахад таатай хүлээн авдаг. Таны хүүхэд хэтэрхий даруухан тул багаас нь хөгжилтэй байлга. Таны хүүхдийн хүмүүжил үеийнхнээсээ хоцроод байх шиг санагдвал битгий бухимд. Найз нөхдийнх нь амжилт бүтээлийг хажууд нь ярьж, магтахаас зайлсхий. Энэ нь хүүхдээ өөртөө итгэлгүй болохоос сэргийлнэ.

Хумх:

Хүүхдийг хэрүүл маргаанаас хол байлга.
Хумхын ордонд төрсөн хүүхдээ хэрүүл маргаан, зодоон цохион, муу хүмүүсээс хол байлга. Тэр зөрүүдлэх, уцаарлах ааш гаргавал муудалцаад хэрэггүй. Чимээгүй орхичихвол хэсэг хугацааны дараа хүүхэд чинь тайвшрах болно. Түүнд ганцаараа байх боломж, орчинг бүрдүүлж өгөөрэй. Энэ бүхэн нь түүний бусдаас өөр байхыг хүсэх эрмэлзлэлтэй холбоотой юм. Аажмаар бусдаас өөр байхын тулд хэрхэхээ ойлгодог болно.

Загас:

Тэднийг мөнгөтэй зөв харьцахад  сурга.
Уг ордонд төрсөн хүүхдэд уйтгартай дуу хөгжим сонсгох, аймшгийн кино үзүүлэхээс татгалзах хэрэгтэй. Хүүхдийнхээ авъяасыг урлагийн талбарт хөгжих боломжоор ханга. Түүний урлагт элэгтэйг мэдсэн та бүхий л чадлаараа түүнд туслах нь зүйтэй. Бодит байдал хүсэл мөрөөдлөөс ангид болохыг ойлгуул. Үүнээс гадна мөнгөтэй зөв харьцаж сургахад анхаараарай.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж