Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2011 оны 1 дүгээр сарын 13-нд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хэрэгжиж буй “Цэвэр Агаар” төслийн бүтээгдэхүүн борлуулалтын загвар гэрээр зочилж үйл ажиллагаатай танилцлаа.
АНУ-ын Мянганы Сорилтын Сан 2010 оноос эхлэн “Цэвэр агаар” төслийг туршилтын хугацаанд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд хэрэгжүүлж эхлсэн бөгөөд тухайн төслийн цорын ганц гүйцэтгэгчээр ХасБанк шалгаран ажиллаж байна.
Цэвэр агаар төслийн хүрээнд ХасБанкны Эко Бүтээгдэхүүний Алба нь Чингэлтэй дүүргийн 11, 12, 18 дугаар хороонд гэрийн сайжруулсан дулаалга, түлшний хэмнэлттэй зуух, үүдний гонх, эрчим хүчний хэмнэлттэй орон сууц зэрэг бүтээгдэхүүнийг борлуулах 4 гэр цэгүүдийг нээж, оршин суугч иргэдэд санхүүгийн түрээсээр худалдан авах боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.
ХасБанк эрхэм зорилгынхоо хүрээнд өнгөрөгч 2009, 2010 онд 7 тэрбум төгрөгийг Эко өрхийн зээлд, 1.2 тэрбум төгрөгийг Эко жижиг дунд бизнесийн зээлд зориулан олгож, 7,384 гаруй эко бүтээгдэхүүнийг иргэдэд олгоод байна.
БИД ЭХ ОРОНДОО ХАЙРТАЙ