Б.Тэмүүлэн хүрэл медалийн болзол хангалаа

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

Б.Тэмүүлэн хүрэл медалийн болзол хангалаа

Олон улсын жүдо бөхийн холбооны “World Masters-2011” тэмцээний эрэгтэйчүүдийн -100 кг-ын жинд зодоглож буй ОУХМ Б.Тэмүүлэн хоёрдугаар тойргийн барилдаанд Азербайжаны бөх Элмар Гасимовыг цэвэр ялж, хүрэл медалийн болзол хангалаа. Эхний барилдаандаа Азийн аварга, дэлхийн аваргын алт, хүрэл медальт, Японы шилдэг бөх Такамаса Анаиг цэвэр ялсан Б.Тэмүүлэн мөнгөн медалийн төлөө ОХУ-ын бөх Сергей Самойловичтай барилдана.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж