“Эрчим”, “Буянт-Ухаа” багууд түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

“Эрчим”, “Буянт-Ухаа” багууд түрүүллээ

Монголын волейболын холбооны үндэсний лигийн аварга шалгаруулах 16 дахь удаагийн тэмцээний аваргууд тодорлоо. Энэ жилийн лигийн тэмцээнд эрэгтэй тав, эмэгтэй дөрвөн багийн тамирчид өрсөлдөж, гурван тойрог тоглосны дараачаар энэ сарын 12-нд шигшээ тоглолтууд эхэлсэн юм.

Эрэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөө “Эрчим” болон “Буянт-Ухаа” багууд ширүүн өрсөлдөөн үзүүлж, “Буянт-Ухаа” баг нийлбэр дүнгээр 3-2-оор ялалт байгуулсан бол эмэгтэйчүүдээс “Эрчим” баг лигийн аваргын цом хүртлээ. Эмэгтэйчүүдийн төрөлд аваргын төлөөх тоглолтод өнгөрсөн жилийн аварга “Энагура” баг эхний хоёр тоглолтод хожиж, цувралыг 2-0 харьцаатай тэргүүлж байсан ч дараалан гурав хожигдсоноор “Эрчим” баг лигийн аваргаар тодорлоо. Харин хүрэл медалийг эрэгтэйчүүдээс “Ноён” баг 3-1-ээр “Уурхайчин”-г хожсоноор хүртсэн бол эмэгтэйчүүдээс “Уурхайчин” баг хүрэл медалийн эзэн болсон байна.

Үндэсний лигийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдийг танилцуулъя.

Шилдэг хамгаалагч:
Д.Билгүүн “Эрчим” /эмэгтэй/
Т.Отгонтөгс “Эрчим” /эрэгтэй/
Шилдэг давуулагч:
П.Буянжаргал “Уурхайчин” /эмэгтэй/
М.Цэрэнбаатар “Ноён” /эрэгтэй/
Шилдэг холбогч:
А.Уранчимэг “Энагура” /эмэгтэй/
Р.Хангай “Буянт-Ухаа” /эрэгтэй/
Шилдэг довтлогч:
Г.Цэцэгжаргал “Энагура” /эмэгтэй/
Э.Сайханбаатар “Эрчим” /эрэгтэй/
Шилдэг тэгш тоглогч:
Г.Нарантуяа “Эрчим” /эмэгтэй/
Б.Ганхуяг “Буянт-Ухаа” /эрэгтэй/
Шилдэг дасгалжуулагч: Жон Юнха “Энагура”
Шилдэг шүүгч: МВХ-ны шүүгч С.Мөнхдэлгэр

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж