Өвсөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр Баянгол дүүргийн 20 дугаар сургуулийн байранд эхэллээ. Бага насны ангилал буюу 8 хүртэлх, 8-10 болон 10-12 насны охид, хөвгүүдийн ангиллын тэмцээн өнөөдөр эхэлсэн бөгөөд маргаашнаас ахлах насны ангилалд шатарчид оюун ухаанаа сорих юм. Бага насны ангилалд хот, хөдөөгийн сургууль, шатрын клубуудын 500 гаруй бяцхан шатарчид оюун ухаанаа уралдуулж байна. Тэмцээнд оролцогчид швейцарь системээр 10 өрөг тоглох бөгөөд тэмцээний ялагчид 19-нд тодрох ажээ.
С.Цэлмэг