ДНХ хүний хувь тавилан биш

Хуучирсан мэдээ: 2011.01.16-нд нийтлэгдсэн

ДНХ хүний хувь тавилан биш

Стокгольмд нэр хүндтэй Каролинскийн институтын доктор Ларс Олов Бигрен эхийн умайн орчин зөвхөн ургийн эрүүл мэндэд нөлөөлөөд зогсохгүй насанд хүрсэн хойно ч эрүүл мэндэд нөлөөлдөг болохыг судалжээ.

Хөл хүнд бүсгүй хоол унд муутай бол гэдсэнд буй хүүхэд нь зүрх судасны өвчтэй төрөх эрсдэл өндөр байдаг бөгөөд насанд хүрсэн хойно нь илэрдэг байна. Харин ийм эрсдэл бүсгүйг жирэмсэн болохоос ч өмнө эхэлдэг болохыг Бигрен олж харжээ. Харин эцэг эхчүүд бид  үр хүүхдийнхээ амь насыг эрсдэлд оруулахгүйн тулд амьдралын хэв маягаа өөрчилж  чадах уу? Энэ бүх үйл явц биологитой холбоотой. Гэвч хүн амьдралдаа ямар ч сонголт хийсэн тэр нь ой тогтоолтыг удаашруулж, илүүдэл жинг бий болгож байдаг. Гэвч бидний ген, ДНХ-г өөрчилж  чадахгүй.  Юу гэсэн үг вэ гэвэл хүүхэдтэй болоход урьдын  бүх зүйл өөрчлөгддөг.

Гэвч хүний зан төрх буюу генд дээрх хүчин зүйлс тийм ч амархан нөлөөлж чадахгүй.  Өдгөө 150 жил болж буй Чарльз Дарвины хуулиар бол эволюцийн хувьсал олон сая жилийн байгалийн шалгарлаар бий болдог гэдэг билээ. Харин Бигрен болон зарим эрдэмтдийн үзэж буйгаар  таагүй орчин нөхцөл тухайлбал өлсөж үхэхийн даваан дээр тулах зэрэг нь өндгөн эс болон эр бэлгийн эсийн генийн материалд арилшгүй толбо үлдээдэг байна.  Генийн ийм ул мөр нь дараагийн үр удамд нөлөөлдөг.

Бигрен  хатуу өвөл хоол хүнс муутай байсны улмаас хоолны хэнхэг туссан хүүхдүүдийн дунд  судалгаа явуулахад тэдний хүүхдүүд болон дараагийн үр удамд энэ байдал сөргөөр нөлөөлж нас богиносох шалтгаан болж байгааг тогтоожээ. Бигрен 2001 онд Германы Acta Biotheoretica сэтгүүлд Norrbotten-ы тэдгээр хүмүүсийн дунд явуулсан судалгаагаа хэвлүүлсэн юм.  Гэвч нэг өвлийн зутруу байдал  удмын сангийн биологийн хэлхээнд нөлөөлөх боломжтой гэж үү?

Гэвч  шалтгаан нь орчин нөхцөл болон гентэй холбоотой. Бигрений дээрх нотолгоог өөр эрдэмтэд сүүлийн 20 жилийн турш хайсаар байсан юм.

Хоолны дэглэм, сртесс, төрөхийн өмнөх хоол тэжээл зэрэг нь  хүний генд арилшгүй ул мөр үлдээж, дараагийн үр удамд нөлөөлдөг байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж